Умард Солонгос АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад Пхеньяны талаар баримтлах Америкийн засаг захиргааны бодлогыг өөрчлөх “зоригтой шийдвэр” гаргахыг уриалж байна. “АНУ-ын өнөөгийн засаг захиргаа өмнөх засгийн Солонгосын талаар баримталж байсан дайсагнагч бодлогыг уламжлах хэрэггүй, эсрэгээр энэ бодлогыг өөрчлөх зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй” гэж Умард Солонгосын “Нодон синмун” сонины өнөө өглөөний дугаарт бичжээ.
Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны төв хэвлэл болох энэ сонин Трампын засаг захиргаанд Барак Обамагийн гаргасан алдааг давтахгүй байхыг, дайсагнагч бодлого баримтлахгүй байхыг уриалж байна. Сонин анх удаа өөрийн нийтлэлдээ Трампын нэрийг дурдаж байгаа нь энэ юм байна.
БНАСАУ аль эртнээс л АНУ-тай харилцаагаа хэвийн болгож, энхийн гэрээ байгуулахыг эрмэлзэж байгаа ч Вашингтон үүнээс татгалзаж ирсэн. АНУ Солонгосын хойгийн өмнөд хэсэгт 28 мянга гаруй цэрэг байнга байрлуулж, умардаас ирэх аюулаас хамгаалах гэдгээр шалтаглан Сөүлд зэвсэг нийлүүлж ирсэн. Пхеньян үүний хариуд АНУ-ын зүгээс ирэх аюулыг тогтоон барих үндэслэлээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг үл тоомсорлон цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлсээр байна.
| БНАСАУ Пхеньяны талаарх бодлогоо өөрчлөхийг АНУ-д уриаллаа | ||
| Үзсэн: 886 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.