Төв аймгийн Борнуур сум нийслэл хотын хүн амын төмсний хэрэгцээний 10, хүнсний ногооны дөрөв, сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 15 хувийг хангаж байна. Түүнчлэн мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хослуулан хөгжүүлж чадсан тус сумаас улсын аварга фермер хоёр, улсын аварга тариаланч нэг тодорлоо.
Энэхүү шагналыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гардуулан өгсөн юм. Улсын аварга тариаланчийн шагналыг гардаж байгаа Н.Хишигт нь усалгаатай хүнсний ногоо тариалах технологийг мөрдөн ажиллаж, 20-30 иргэнийг ажлын байраар хангаж ажиллаж байгаа юм. Мөн 1997 онд таван үнээ, таван үхэртэйгээр фермерийн аж ахуйгаа эхлүүлж байсан Б.Баяржаргал өнөөдөр 200 гаруй толгой малтай болжээ. Үүнээс сүүний чиглэлийн 32 үнээтэй. Жилдээ 140 мянган литр сүүг Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх хэмжээнд хүрсэн байна. Түүнчлэн 40 тн бордоог газар тариалан эрхлэгчдэд нийлүүлдэг аж.

Ингэснээр Монгол мал, малын чанар сайжруулах хөтөлбөр болон сүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч гэдгээрээ дээрх болзлыг хангаад байна. Харин Улсын аварга фермер Б.Лувсандорж малын үүлдэр угсааг сайжруулж, тоо толгойг нь өсгөж, эрүүлжүүлэхдээ уламжлалт болон орчин үеийн арга техникийг хослуулсны зэрэгцээ ажлын байрыг тогтмол нэмэгдүүлэн бий болгожээ.

Төв аймгийн хойд сумд энэ өвөл зудтай, өвлийг хүндхэн байдлаар даван туулсан. Иймээс тус сумын иргэдэд Улаан загалмай нийгэмлэгээс илгээсэн тусламжийн зүйлсийг УИХ-ын гишүүн Н.Энхболд тус нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хувиар хүлээлгэн өгсөн юм. Сонирхуулахад, Борнуур суманд 80-аас дээш насны 48 ахмад настан оршин суудаг. Сар шинийн баярыг тохиолдуулан тойргийнхоо эдгээр ахмадад УИХ-ын гишүүний зүгээс гарын бэлгийг уулзалтын үеэр гардууллаа.
| УИХ-ын гишүүн Н.Энхболд Борнуур суманд ажиллалаа | ||
| Үзсэн: 1011 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.