Шууд Chart

Манай гараг Зеландия хэмээх шинэ тивтэй болно

2017-02-21 10:54:33

Манай дэлхийг Ази, Африк, Өмнөд Америк, Хойд Америк, Антарктид, Австрали, Европ гэсэн долоон тивд ерөнхийд нь ангилдаг. Тэгвэл өмнө нь Австрали тивд багтаж байсан Шинэ Зеланд болон Шинэ Каледонийн газар нутгийг Америкийн Геологийн нийгэмлэгээс Зеландия хэмээх геологийн шинэ тивээр зарлажээ. Энэхүү шинэ тив нь 4,9 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзлэн оршиж байгаа төдийгүй, шинэ Каледони зэрэг хэд хэдэн газар нутаг, арлыг өөртөө нэгтгэсэн байх юм байна.

Геофизикч Брюс Люндик анх 1995 онд Зеландия хэмээх эх газрыг судалж, тив болгох санааг гаргаж, сүүлийн 10 гаруй жилийн турш судалгаа шинжилгээг хийжээ. Энэ салбарт зориулан хийсэн судалгааны дүнд, эх газрын арал болон хэлтэрхий нь зүгээр нэг арлын эсвэл тивийн хэсэг биш, тив хэмээн нэрлэж болохоор хангалттай хэмжээний эх газартай учраас ийм дүгнэлтэд хүрч, манай гарагийн шинэ тивээр зарлаад байгаа юм байна. Судалгааг хийсэн эрдэмтэд нь Австралийн Их сургуулиудад эрдэмтэн судлаачид бөгөөд бусад эрдэмтэд ч энэ дүгнэлтийг хамтдаа хүлээн зөвшөөрч байгаа юм.

Австралийн судлаачид геологийн салбартаа тэргүүлэгч учраас  тэдгээр эрдэмтдийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэх аргагүйг ч бусад улс орны эрдэмтэн судлаачид, геофизикчид онцолж байгаа юм. Далайн ёроолоос ялгарч өргөгдсөн Зеланд тив нь ойролцоогоор Энэтхэгийн хэмжээтэй, Мадагаскар, Гринландын арлуудаас том хэмжээтэй. Харин Австрали тивийн 3-ны 2-той тэнцэх хэмжээний газар нутаг юм. Харин Шинэ Зеланд, Шинэ Каледонийн энэхүү арлууд нь уг эх газрын ердөө 5 хувь нь юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай гараг Зеландия хэмээх шинэ тивтэй болно  
Үзсэн: 1274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [66.181.176.xxx] 2017-02-21 12:00
Эрэлхаг монголын залуучуудаа явцгаагаарай яараарай ямар нэг аргаар далайн гадаргууд ойр өргөгдсөн гүехэн томхон талбай олж ганц сая кмкв талбайд эзэгнэж эхэлье.. Ирээдүйд мөнч хэрэгтэй шүү? Монгол ирээдүйд далайн гүрэн болно.100 жил юухан байхав дээ нэгл мэдхэд өнгөрнө энэ хооронд хүн ам маань 11.0 сая болно.Усан доорч болсон нутагтай далайн гүрэн болох эрэлхэг байлдан дагуулалтыг өнөөгийн залуучууд минь эхлээрэй. Төр засаг минь дэмжээрэй.

Бидэнтэй нэгдээрэй