Шууд Chart

Франц улс хосолмол хөдөлгүүртэй нисдэг тэрэг зохион бүтээнэ

2017-02-21 12:08:10

Франц дахь олон улсын технологийн дээд сургуулиас хосолсон хөдөлгүүртэй шинэ төрлийн нисдэг тэргийг зохион бүтээхээ мэдэгдлээ. Энэхүү нисдэг тэргийг зохион бүтээснээр хөнгөхөн авсаархан төдийгүй түлшний зарцуулалтыг 15 хувиар хэмнэх боломжтой болох юм байна. Францын “САФРАН” олон улсын технологийн дээд сургууль энэхүү шинэ төрлийн нисдэг тэрэг зохион бүтээж байгаа бөгөөд бидний хэлж заншснаар “Хайбрид” буюу холимог хөдөлгүүртэй байх аж.

Энэ зарчмыг нисдэг тэргэнд суулгаснаар илүү эдийн засгийн илүү хэмнэлтийг авчирна гэж тус нисдэг тэргийг зохион бүтээх хөтөлбөрийн удирдлагууд онцолж байна. Холимог хөдөлгүүртэй нисдэг тэрэг нь энгийн хөдөлгүүртэй нисдэг тэрэгний хийж чадах бүхий л онцлогуудыг өөртөө багтаахаас гадна агаарт нислэг үйлдэж байхдаа ямарч хөдөлгөөнийг саадгүй, аюулгүй хийж чадна гэж хэллээ. Сүүлийн үеийн нисдэг тэргүүд цаг агаарын болон байгалийн гамшиг осол, болон аврах ажиллагаанд олон цагаар илүү их хүчийг зарцуулдаг.

Энэ нь нисдэг тэрэгний хөдөлгүүрт их хэмжээний ачаалал өгснөөр түлшний зарцуулалт төдий чинээ их явагдана гэсэн үг юм. Тэгвэл шинэ төрлийн холимог хөдөлгүүртэй нисдэг тэрэг энэ бүх асуудлыг зохицуулж, түлшний зарцуулалтыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой юм байна. Одоогийн байдлаар “САФРАН” технологийн дээд сургуульд нисдэг тэрэгний жинг багасгах судалгааг хийж байгаа гэжээ. Хосолсон хөдөлгүүртэй энэхүү шинэ төрлийн нисдэг тэргийг 2020 онд гэхэд бэлэн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц улс хосолмол хөдөлгүүртэй нисдэг тэрэг зохион бүтээнэ   
Үзсэн: 1330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй