Шууд Chart

Дорнод аймагт ахмадууддаа зориулсан үйл ажиллагаа тогтмол явагдаж байна

2017-02-21 12:14:10

Дорнод аймгийн аравдугаар багийн ахмадын зөвлөлийн санаачилгаар 2008 оноос эхлэн өглөөг эрч хүч дүүрэн эхэлж, өдрийг үр бүтээлчтэй өнгөрүүлэх үүднээс дасгал хөдөлгөөний өдөр бүр хийдэг болсон байна. Ингэснээр ахмадууд аливаа өвчин эмгэг тусхаас урьдчилан сэргийлж, эрүүл чийрэг амьдрахад нь дөхөм болж байна.

Ахмад настны тоо жил тутам өсч байгаа ч тэдний 60 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх чадамжтай, нийгмийн амьдралд оролцож, өөрсдийн мэдлэг, ур чадвар, туршлагаа залуу үедээ өвлүүлэх чин хүсэлтэй гэсэн судалгаа гарсан байдаг. Иймд тэд эрүүл мэнддээ анхаарч тэр дундаа нийгмийн амьдрал олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд сүүлийн үед идэвхтэй хамрагдах болжээ.

Дээрхи аймгийн хэмжээнд 7053 мянган ахмад амьдардаг аж. Хамгийн их хүн амтай, хамгийн олон ахмадтай аравдугаар багийн ахмадын зөвлөлийн санаачилгаар ахмадуудыг хөдөлгөөнөөр эмчлэх аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх үүднээс 2008 оноос эхлэн ахмадууддаа зориулсан үйл ажиллагааг тогтмол явуулж иржээ.

Үүний нэг нь өдөр бүрийн есөн цагаас эхлэн хийн дасгал, тэтгэн чийрэгжүүлэлтийн дасгал, шөрмөсний дасгал, аэриобэк зэрэг дасгалыг тогтмол хийдэг болжээ.

Улс эх орондоо өөрийн хийж бүтээсэн зүйлтэй, хойч үедээ өвлүүлэх бүтээлтэйгээр гавьяаны амралтаа эдлэн суугаа ахмадуудад энэ төрлийн нийгмийн халамж үйлчилгээ их хэрэгтэй байдаг билээ. Тэр ч утгаараа хэсэг ахмадын санаачилгаар энэхүү танхим нээгджээ. Өдөртөө далуу тоглох, шагай шүүрэх, теннисээр хичээллэх мөн нийгмийн асуудлын талаар цаг үетэй холбоотой мэдээллийг тухайн өдөртөө авч, олон төрөлт дасгалд хамрагдан эрүүл мэнддээ анхааран өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаадаа ахмадууд сэтгэл өндөр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорнод аймагт ахмадууддаа зориулсан үйл ажиллагаа тогтмол явагдаж байна   
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй