Монгол Улсын Засгийн газраас баталсан “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд багийн түвшинд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах, эмзэг байдал, эрсдлийг бууруулах зорилгоор гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Улиастай сумын Чигэстэй, Жаргалант багт болсон тус арга хэмжээний үеэр гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал, гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн дохио дамжуулах журам, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх талаар аймгийн Онцгой байдлын газраас гал унтраах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага сургалтыг зохион байгууллаа.
Орон нутагт гарч байгаа гамшиг ослын багагүй хувийг ахуйн хүрээний галын зөрчил эзэлж байна. Тиймээс “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт дадлагын ажлыг иргэдийн дунд амжилттай зохион байгууллаа.
| “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ боллоо | ||
| Үзсэн: 739 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.