Улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир тойрогтоо ажиллаж, ард иргэдтэй уулзалт хийсэн байна. Мөн 90-ээс дээш насны ахмадуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулжээ.
Тэрбээр тойргийн найман багийн иргэнтэй баг тус бүрт уулзалт хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж багийн засаг дарга нартай уулзалт хийж гэр хорооллын орчинг сайжруулах ажлын ерөнхий чиглэл, мэдээллийг өгсөн байна.
Мөн Орхон аймагт хийгдэх ажлын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал энэ онд концессын гэрээгээр “Эрдэнэтийн Дулаан цахилгаан станц” ТӨХК-ийн үндсэн санг шинэчлэх болон “1А” хорооллын дэд бүтцийн ажлыг хийхээр болжээ.
Түүнээс гадна Цагаанчулуут багт цэцэрлэгт хүрээлэн барьж, “Орхон” цогцолбор сургуулийг өргөтгөхөөр болжээ. Мөн санхүүжилтгүй болсон шалтгаанаар ажил нь зогсоод буй Эрдэнэ багийн сургууль, Дэнж багийн соёлын төв, Хүүхдийн эмнэлэг, “2А” болон “Евро эко” хорооллын дэд бүтцийн ажилд улсын төсвөөс санхүүжилт хийхээр болов.
| Д.Дамба-Очир тойрогтоо ажиллалаа | ||
| Үзсэн: 502 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.