Шууд Chart

Сансрын нисгэгчид сансарт хиам болон овьёс илгээхийг хүсжээ

2017-02-21 14:42:13

Энэ оны хоёрдугаар сарын 22-нд ачаа тээврийн “Прогресс МС-05” хөлөг онгоц задгай сансарт байрлах олон улсын сансрын станц руу хөөрнө. Тэгвэл энэ үйл явдал болох гэж байгаатай холбогдуулан олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисгэгчид хүнсний нэмэлт хоолны захиалга өгчээ. Тэд сансарт овьёсны каш болон хиамыг авчрахыг хүссэн нь олон улсын анхаарлыг ихээхэн татаад байна.

Сансрын нисгэгчдэд зориулсан хоол, хүнсний бүтээгдэхүүнд тусгайлан савласан төрөл бүрийн жимс, хүнсний ногоо багтдаг байна. Сансрын нисгэгчдийн дунд ОХУ-ын сансрын нисгэгчид байдаг. Оросууд овьёсны кашийг хүнсэндээ их хэрэглэдэг учраас ийнхүү сансарт авчруулах шийдвэрт хүрсэн гэж холбогдох албаныхан мэдэгдлээ. Мөн үүнээс гадна сансрын станц дахь бусад сансрын нисгэгчид ч гэсэн өөрсдийн идэх дуртай жимсийг захиад амжжээ. Сансарт илгээх хүнсний илгээмжид 16 хайрцаг утсан хиам, алим болон цангис жимсний амтлагч, 7 кг Краснодарийн алим, 4,5 кг нимбэг зэрэг бусад жимснүүд багтсан байна.

Өмнө нь 12 дугаар сард сансрын нисгэгчид шинэ жилийн баярыг тохиолдуулан амтат жүржийг хүлээж авах ёстой байсан боловч “Прогресс МС-04” ачаа тээврийн хөлөг онгоцны нислэг хөөрөх үйл явц амжилтгүй болсон юм. 2017 онд “Прогресс МС-05” ачаа тээврийн хөлөг онгоц, пуужин тээвэрлэгч “ СОЮЗ-У” онгоцны тусламжтайгаар задгай сансарт ниснэ. Сансрын хөлөг онгоц тээвэрлэгч “СОЮЗ-У”  хүн төрөлхтний түүхэнд нэг ч удаа осолдолгүй 45 жил сансарт хөөрсөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сансрын нисгэгчид сансарт хиам болон овьёс илгээхийг хүсжээ  
Үзсэн: 2209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.42.xxx] 2017-02-21 23:42
Сансрын нисгэгчдийн дунд ОХУ-ын сансрын нисгэгчид байдаг. гэж ямар тэнэг өгүүлбэр вэ ? Ядаж төрөлх хэлээрээ зөв бичдэг хүнээр мэдээгээ бичүүлээч.
Орос бол супер гүрэн [202.131.246.xxx] 2017-02-21 16:55
СОЮЗ-У-д баяр хүргэе, ямар хөөрхөн юм бэ.

Бидэнтэй нэгдээрэй