Шууд Chart

Н.Энхболд Жаргалант, Цээл, Сүмбэр суманд ажиллав

2017-02-21 17:29:53

Төв аймгийн Жаргалант, Цээл сумаас улсын аварга тариаланч хамт олон тус бүр нэг шалгарлаа. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд дээрх сумдад ажиллахдаа шилдэг аж ахуйн нэгжүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.  

Улсын аварга тариаланч хамт олон болох шагналын гол шалгуур нь нэгж Га-гаас авах ургацын хэмжээ өндөр байхаас гадна үйлдвэрлэлд технологийн дэвшлийг өргөнөөр нэвтрүүлсэн, ажлын байрыг тогтмол нэмэгдүүлэхийн зэрэгцээ улсад төлөх татварын хэмжээ нь өсөн нэмэгдсэн зэрэг олон шалгуур үзүүлэлт багтдаг аж.

Жаргалант, Цээл, Сүмбэр суманд Н.Энхболд ажиллахдаа 80-аас дээш насны ахмадуудад сар шинийн баярын гарын бэлгээ гардууллаа. Мөн Улаанзагалмай нийгэмлэгээс өвөлжилт хүндэрсэн сумдад илгээсэн тусламжийн барааг ч тус нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хувиар гардуулсан юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Н.Энхболд Жаргалант, Цээл, Сүмбэр суманд ажиллав  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй