Эрдэмтэд Сугар гарагийг судлахаар технологийн өндөр дэвшлийг ашиглан нэгэн төрлийн бичил схемийг зохион бүтээгээд байна. Сугар гарагийн хувьд нарны аймгийн хоёр дахь гараг бөгөөд хөрст, хатуулаг чулуурхаг гадаргуутай юм. Мөн агаарын температур нэмэх 462 хэм хүртэл халдаг бөгөөд уур амьсгалын хувьд дэлхийгээс 90 дахин илүү нягтаршилтай байдаг. Түүнчлэн тус гараг нь нарны аймгийн халуун төдийгүй хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай байдагт байгаа юм. Иймээс амьд биет болон техникийн төхөөрөмжийг амжилттай газардуулан судалгаа хийнэ гэдэг нь эрдэмтдийн хувьд хамгийн хэцүү асуудал байсаар ирсэн.
Тэгвэл эрдэмтэд энэхүү гарагийн өвөрмөц тогтоцыг тэсвэрлэн ажиллах боломжтой бичил схем бүхий судалгааны төхөөрөмжийг зохион бүтээж, 2023 он гэхэд Сугар гараг руу илгээхээр төлөвлөж буй юм байна. Цахиурын кабрид бүхий материалаас бүрдсэн энэхүү бичил схемийг зохион бүтээхэд хэт халууныг тэсвэрлэх чадвартай хамгаалалтын хэрэгслээр битүүмжлэх явдал юм. НАСА-гаас хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөрийн хүрээнд сансрын төхөөрөмж Сугар гарагийн гадаргуу дээр буусан даруйдаа өөрийгөө хөлдөөх үйл явцыг хийснээр хэт халууныг тэсвэрлэх боломж бүрдэх юм байна. Харин 1966 оны гуравдугаар сарын 1-нд ОХУ-аас “Венера-3” сансрын төхөөрөмжийг манай гарагаас анх удаа Сугар гараг руу хөөргөж байжээ. Энэхүү гараг нь өглөө, эсвэл нар жаргасны дараа тэнгэрт хэдэн цагийн турш харагддаг учраас монголчууд уг гарагийг "Үдшийн гялаан", мөн "Үүрийн цолмон" ч гэж нэрлэдэг.
| Эрдэмтэд Сугар гараг дээр 521 цаг тасралтгүй ажиллах чадвартай бичил схем зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 1893 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.