Сингапур улсад энэ сарын 21-нд онц сонирхолтой байгалийн үзэгдэл болсон байна. Тодруулбал, тэнгэрт өвөрмөц хэлбэртэй солонго татжээ. Энэ нь агаар мандлын ховор үзэгдлийн нэгд тооцогддог аж. Сингапурын Цаг уурын хүрээлэнгийн шинжээчдийн хэлж байгаагаар солонго нь ихэвчлэн хур борооны дараа гардаг. Харин энэхүү өвөрмөц солонго гарах үед ямар ч хур бороо ороогүй тухай хэлсэн байна.
Иймд энэхүү байгалийн ховор үзэгдлийг нарны цацрагаас үүдэлтэй байж магадгүй гэх таамгийг дэвшүүлээд байна. Солонго 15 минутын турш үргэлжилсэн бөгөөд энэ үзэгдлийг арлын хаанаас ч харж болохоор тод байсан бөгөөд аажмаар сарнин алга болжээ.
Эх сурвалжууд “Энэ үзэгдэл нь эхэндээ дугуй шаргал өнгөтэй байсан боловч удалгүй солонгорч, олон өнгөтэй болсон. Харахад, маш үзэсгэлэнтэй, ховор өвөрмөц үзэгдэл” гэж байна. Харин шинжээчдийн тайлбарлаж байгаагаар энэ үзэгдэл нь нарны гэрэл үүлсийн мөсөн талстаар дамжин хугарахад үүсдэг галт солонго хэмээх байгалийн үзэгдэл юм байна. Солонгыг ямар ч гадны нөлөөгүй цэвэр байгалийн үзэгдэл гэжээ.
Гэхдээ энэ агаар мандлын ховор үзэгдэл нь анхны тохиолдол биш аж. Ийм өвөрмөц үзэгдэл анх 2010 онд тохиож байсан байна. Үүнээс хойш хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн нь хос солонго, дан улаан солонго, зөвхөн сарыг өлгийдсөн бөөрөнхий солонго зэрэг өөр өөр хэлбэртэй байжээ.

| Сингапурт галт солонго татжээ | ||
| Үзсэн: 2235 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.