Шууд Chart

Адольф Гитлерийн хэрэглэж байсан утасны аппарат 243 ам.долларын үнэ хүрлээ

2017-02-22 10:06:52

Дэлхийн хоёрдугаар дайны үед Адольф Гитлерийн ашиглаж байсан телефон утасны аппарат энэ сарын 20-нд АНУ-д болсон үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар 243 мянган америк долларын үнэ хүрсэн тухай Александр historical auction ордны мэдэгдэлд өгүүлжээ. Утасны аппаратны эхлэх үнэ 100 мянган америк доллар байсан бөгөөд зохион байгуулагчид 200-300 мянган америк долларын үнэ хүрнэ гэж тооцоолж байжээ. "Сийменс" компанийн бүтээгдэхүүн болох тус аппарат дээр Гитлерийн нэрийг мөн сийлсэн байдаг аж.

1945 онд зөвлөлтийн цэргүүд утасны аппаратыг Гитлерийн хорогдох байрнаас олсон бөгөөд дараа нь уг аппаратыг Британийн офицерт өгсөн байжээ. Харин түүний гэр бүл энэ аппаратыг авснаас хойш сүүлийн 70 жилийн турш хадгалж байжээ. Гэхдээ Александр historical auction ордны зүгээс энэ аппаратыг олон сая хүний аминд хүрсэн хамгийн их сүйтгэгч зэвсэг гэж үзэж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Гитлертэй холбоотой 250 гаруй эдлэл, хэрэглэл дэлхийн өнцөг булан бүрт зарагджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Адольф Гитлерийн хэрэглэж байсан утасны аппарат 243 ам.долларын үнэ хүрлээ   
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй