Шууд Chart

Румыны парламент Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг цуцална

2017-02-22 11:16:59

Румыны парламент олон нийтийн улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулах шалтгаан болсон Эрүүгийн хууль дахь нэмэлт  өөрчлөлтийг цуцлах шийдвэрийг гаргасан байна. Румыны Засгийн газраас  энэ нэмэлт өөрчлөлтүүдийг санаачилсан бөгөөд энэ дагуу шоронгуудын ачааллыг  бууруулахын  тулд 48500 доллараас бага авлига  авсан  хүмүүст  өршөөл  үзүүлэхээр байсан юм.

Харин  олон нийт эрс эсэргүүцэн тэмцсэн учир Ерөнхий сайд Сорин Гриндяну нэмэлт өөрчлөлтийг хүчингүй  болгохоо  мэдэгдсэн. Гэвч олон нийтийн  эсэргүүцлийн  жагсаал  үргэлжилсээр  байгаа бөгөөд жагсагчид эрүүгийн хууль дахь нэмэлт өөрчлөлтийг цуцлахыг шаардаж байсан бол одоо Засгийн газраас  бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг тулган шаардсаар байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Румыны парламент Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг цуцална   
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй