Шууд Chart

БНХАУ-д шувууны томуугийн халдвар авсан хүний тоо 300 хүрлээ

2017-02-22 12:23:00

БНХАУ-д шувууны томуугийн халдвар авсан хүний тоо  300-д хүрээд  байгааг Дэлхийн  эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Мөн "N7H9"  вирусын  халдвар  тархсанаас хойш нэг сарын хугацаанд ийм олон хүн халдвар авсныг сэрэмжлүүлж байна. 

Дэлхийн  эрүүл  мэндийн байгууллагынхан  өчигдөр  энэ  талаарх сүүлийн тайлан мэдээгээ  танилцуулсан юм.  Энд  тэмдэглэснээр Хятадын  10 хот бүс нутагт түүний дотор  Цзянси, Чэжан,  Шанхай, Бээжинд өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 14-ний байдлаар 3-85 насны  304  хүн шувууны томуугийн халдвар  авсан нь  батлагдаад байгаа юм байна.  

Мөн тэдгээрээс 36 нь  нас барсан  байна. Халдвар  авсан хүмүүсээс  114 нь  шувууны  фермер, захтай холбоотой  байсныг  тогтоожээ. Гэхдээ  халдварын 149 тохиолдлыг  нарийн  судлаагүй байгаа юм байна.  Одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шувууны  томуу хүнээс хүнд  дамжсан гэх  баталгаа нотолгоо байхгүй тул хүмүүсийн  зорчих хөдөлгөөнд хязгаар тогтоох зэрэг арга хэмжээ аваагүй байна. Гэхдээ бусад улс оронд хандаж   ажиглалтаа чангатгахыг уриалсан байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д шувууны томуугийн халдвар авсан хүний тоо 300 хүрлээ   
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй