Шууд Chart

Еврогийн бүсийн орнуудын Сангийн сайд нар Грек улсад нэмэлт зээл тусламж олгох асуудлыг хэлэлцэж байна

2017-02-22 13:52:01

Грек дахиад л Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд ороод байна. Олон улсын зээлдүүлэгчидтэй хийх шинэ шатны яриа хэлэлцээ  нь эхэлж  байгаатай  энэ  нь холбоотой юм. Брюссельд Еврогийн бүлгийн орнуудын Сангийн сайд нарын зөвлөл энэ асуудлыг хэлэлцэж  байна. Үүнээс хэд хоногийн өмнө Европын Холбооны эдийн засаг, санхүүгийн асуудал эрхэлсэн  комиссар  Пьер  Московиси  Афинд айлчилсан юм.  Тэрбээр Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрастай  уулзаж  зээлдүүлэгчдийн хүсэлтээр  хэрэгжүүлж  буй  эдийн засгийн хатуу  бодлогынх нь талаар хэлэлцсэн юм. 

Энэ үеэр Еврокомиссар Московиси Грек улс эдийн засгийн хатуу бодлого хэрэгжүүлэхийг урьтал болголгүй тэнцвэртэй  багц  төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэйг мэдэгдсэн юм. Грекийн хувьд ээлжит  зээл тусламж  авах зайлшгүй хэрэгцээтэй байгаа.  Ирэх долоодугаар сард тус улс   зээлдүүлэгчдэдээ долоон тэрбум ам.доллартай тэнцэх өрөө  төлөх  ёстой байгаа юм.  

Еврогийн бүлгийнхэн  2018 гэхэд төсвийн алдагдлаа Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.5 хувьтай тэнцэх  хэмжээнд  хүргэж чадвал 86 тэрбум ам.долларын  зээл  олгохоо  2015 онд  амлаж байсан  юм. Гэвч  олон улсын зээлдүүлэгчдийнх нь нэг Олон улсын  валютын сангийнхан  Еврогийн бүлгийнхний тавьсан  зорилго зорилтод хүрэхэд  угаасаа амаргүй.  Тиймээс  Грекийн өрийг хэсэгчилж  тэглэх  санал тавьж байгааг  нь Европын  зээлдүүлэгч  орнууд эрс  эсэргүүцсээр  ирсэн  юм. Мөн  Олон улсын валютын сангийнхан Грекийн Засгийн газар  эдийн засгийн хатуу бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэг шаардлага тавьдаг  юм.  Гэвч долоон жил хэрэгжүүлсэн хатуу бодлогоос  болж  Грекийн гурван хүн  тутмын нэг нь ядуусын эгнээнд орчихоод байгаа юм. Одоо Еврогийн бүлгийн Сангийн сайд нар ээлжит зээл тусламж үзүүлэхгүйгээр шийдчихвэл Грекийн хүн ам  тодорхойгүй  хугацаагаар эдийн засгийн хүндхэн байдалтай  л  байх  нь  байна гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Еврогийн бүсийн орнуудын Сангийн сайд нар Грек улсад нэмэлт зээл тусламж олгох асуудлыг хэлэлцэж байна   
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй