Шууд Chart

Донбасст гал зогсоох шинэ дэглэм хэрэгжүүлж эхэллээ

2017-02-22 15:19:38

Энэ сарын 20-ноос Украины  зүүн өмнөд  нутгийн  Донбасст гал зогсоох шинэ дэглэм хэрэгжиж эхэллээ. Ажиглагчид өнгөрсөн шөнө дундаас  хойш   гал  зогсоох  дэглэм бүхэлдээ хэрэгжиж  эхлээд байгааг  мэдээлсэн  байна. Украины тал тусгаарлах  шугамын  дагууд  байлдааны  ажиллагааны  идэвх эрс буураад  байгааг мэдэгдэж байна. Мөн босогчид ч Украины  талаас  галлахаа  багасгасныг  баталж  байна. 

Донецк хотын оршин суугчид гал зогсоох  энэ удаагийн  тохиролцоо  үр дүнд  хүрнэ гэдэгт найдаж  байна.  Өмнө  нь гал  зогсоох дэглэм хэрэгжиж  байсан ч буудалцаан байнга болдог байсныг ч тэд сануулж байна. Энэ  хооронд Донбасс дахь байлдааны ажиллагаанд оролцож байсан хүмүүс  түүний дотор  Украины  Дээд  Радын  зарим гишүүд  Луганск  Лисичанск Попасная  чиглэлийн  төмөр замын хөдөлгөөнийг  хаасан хэвээрээ байна. 

Тэд  Украины  эрх баригчид дангаар  тусгаар тогтнолоо зарласан Донецк болон Луганскийн бүгд найрамдах улсуудтай наймаа арилжаа хийж  байгааг  эсэргүүцэн өнгөрсөн  оны  сүүлчээс  ийм арга хэмжээ авсан юм.  Үүнээс болоод  Донбассын  нутаг  дэвсгэрт  олборлож  байгаа  нүүрсний  нийлүүлэлт  тасалдаад  байгаа юм.  Украины  Ерөнхийлөгч  Петр  Порошенко  үндэсний үзэлтнүүдийн  эсэргүүцлийн энэ арга хэмжээнээс болоод   300  мянган  хүн  ажилгүй болж Засгийн газарт 2 тэрбум ам.доллараар  үнэлэгдэх хохирол учрахаар байгааг анхааруулж байна. Гэвч эсэргүүцэгчид хаалт  хамгаалалтаа нураахыг хүсэхгүй л байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Донбасст гал зогсоох шинэ дэглэм хэрэгжүүлж эхэллээ  
Үзсэн: 1502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [116.113.84.xxx] 2017-03-22 20:51
丽丽

Бидэнтэй нэгдээрэй