АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхөө томиллоо. Энэ албан тушаалаас өмнө нь огцорсон Майкл Флинны оронд дэд адмирал Роберт Хауордыг томилсон боловч тэрбээр таталзаад байсан. Харин тэрбээр энэ хариуцлагатай өндөр албан тушаалд, генерал Герберт Макмастерийг томилжээ.
Энэхүү албан тушаалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байгаа Кит Келлог, Умард Солонгос болон Иран Улстай хатуу байр сууриас хандаж байсан Жон Болтон, генерал Герберт Макмастер болон Вест Пойнтын цэргийн академийн дарга Роберт Каслен нарын нэрс багтаж байсан талаар "Цагаан ордон"-ы хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мэдээлж байсан юм.
Ерөнхийлөгч Трамп нэр дэвшсэн дөрвөн хүнтэй ирэх ням гарагт ярилцана гэж мэдэгдээд байсан ч ийнхүү генерал Герберт Макмастерийг томилжээ. Шинээр томилогдсон генерал Макмастерийн хувьд Афганистан улсад цэргийн явуулсан цэргийн ажиллагааг удирдаж явуулж байсан арвин туршлагатай генерал юм байна. Ерөнхийлөгч Трамп ч түүнийг томилж байгаагаа мэдэгдэх үеэрээ АНУ-ын цэргийн хүчинд нэр хүндтэй, асар их туршлагатай генерал юм гэж хэлсэн байна.
| АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр генерал Герберт Макмастерийг томилов | ||
| Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.