Шууд Chart

Шувууны томуугийн вирус хувьсан өөрчлөгдсөнийг БНХАУ-ын мэргэжилтнүүд тогтоожээ

2017-02-22 16:48:30

БНХАУ-ын мэргэжилтнүүд  шувууны  томуугийн вирус хувьсан  өөрчлөгдсөнийг  тогтоосон  байна.  Үүнтэй  холбоотойгоор Хятадын  тал  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад  энэ  талаар  мэдээллээ. Хятадад шувууны томуугийн "Н7N9" вирус хувьсан  өөрчлөгдсөн  болохыг тогтоосон бөгөөд  энэ  нь  хүнд  биш  шувуунд  илүү аюултайг  батлаад буй юм байна. БНХАУ-ын халдварт  өвчнөөс урьдчилан  сэргийлэх, хянах  төвөөс мэдээлж  байгаагаар   томуугийн хувьсан  өөрчлөгдсөн вирусыг  Гуандун мужаас  энэ  оны нэгдүгээр сард илрүүлсэн байна. 

Тодруулбал, шувуунд ойр байсан, томуугийн халдвар  авсан хүнд  шинжилгээ хийгээд  вирус  хувьсаж өөрчлөгдсөн болохыг тогтоожээ. Хятадад энэ  он гарснаас  хойш шувууны томуугийн "Н7N9" вирусын халдварыг нийт  270 хүн аваад буй аж. Халдвар авсан хүмүүсийн 88 нь нас барсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шувууны томуугийн вирус хувьсан өөрчлөгдсөнийг БНХАУ-ын мэргэжилтнүүд тогтоожээ   
Үзсэн: 1544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй