УИХ-ын гишүүн О.Батнасан тойрогтоо ажиллаж байна. Тодруулбал хоёрдугаар сарын 13-22 хүртэл Ховд аймагт ажиллах юм. Тэрбээр орон нутагт ажиллах үеэрээ Булган, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад зэрэг сумын ард иргэдтэйгээ уулзан төрийн бодлого шийдвэрийг хүргэхээс гадна иргэдийн санал бодлыг сонсов. Ийнхүү ирэх чуулганаар хэлэлцэгдэх мал амьтны эрүүл мэндийг дэмжих тухай хуулийн төсөлд малчид, ард иргэдийн санал бодлыг сонсох зорилготой ажиллаж байна. Орон нутгийн иргэдийн хувьд амьжиргааны гол эх үүсвэр болсон малын түүхий эдийн үнэ бага байгаа нь хүндрэлтэй тусч байгаа төдийгүй ажлын байр хомс зэрэг асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэдгийг хэлж байв.
| О.Батнасан тойрогтоо ажиллаж байна | ||
| Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.