Шууд Chart

“Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа тав дахь жилдээ болж байна

2017-02-22 17:47:40

Сар шинийн босгон дээр Сэлэнгэ аймгийн үндэсний үйлдвэрлэгчид орон нутагтаа үйллдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн нь нэг талаас иргэдэд цагаан сарын идээ, шүүс, бэлэг сэлт зэргийг нэг дороос худалдан авах боломжийг олгож байна. Мөн олон улсын худалдааны төвд талбай түрээслэн худалдаа үйлчилгээ үзүүлж байгаа өрхийн үйлдвэрлэгчид аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдхүүний сурталчилгаа, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм.

“Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа 2012 оноос жил бүр уламжлал болгон зохиогдсон. Дээрх аймгийн тус үзэсгэлэнд 17 сум, зургаан тосгоны баялаг бүтээгч 100 гаруй аж ахуйн нэгж иргэд мах, махан бүтээгдхүүн, сүү цагаан идээ, бэлэг дурсгал, гар урлал, төмс хүнсний болон даршилсан ногоо, зөгийн бал, утсан загас, модон эдлэл зэрэг брэнд болсон бүтээгдхүүнээрээ оролцож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа тав дахь жилдээ болж байна  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй