Жил бүрийн сар шинийн босгон дээр “Намхайнямбуу сан”гаас “Малд нүдтэй хүүхэд”*ийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ерөнхий боловсролын наймдугаар ангийн сурагч М.Хос-Эрдэнэ шалгарав.
Монгол Улсын малчдын түүхэнд АИХ-ын депутатаар дөрвөн удаа, УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдон ажилласан цорын ганц малчин бол Завхан аймгийн Сонгино сумын харьяат Ц.Намхайнямбуу агсан билээ. Тэрээр 29 насандаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртэж, хоёр түмэн хонийг төлөөр нь өсгөж байсан түүхтэй.
Баатар “Алтан соёмбо хоттой хонин дотор минь байсан” хэмээн буянт мал сүргээ дээдлэн хэлсэн байдаг.
13 настай М.Хос-Эрдэнэ 30 гаруй эмнэг сургаж, өөрөө бие даан морь уяж, мал төллүүлэх, хонь ноослох, ямаа самнах зэргээр мал аж ахуйн уламжлалт арга ухааныг чадварлаг эзэмшсэн байна.
Сонирхуулахад өнгөрсөн жилийн малд нүдтэй хүүхдээр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн 15 настай Батбэх тодорч байсан бол 2003 оноос хойш тасралтгүй олгож байгаа “Малд нүдтэй хүүхэд” шагналын 22 дахь эзэн ийнхүү тодроод байна.
| “Малд нүдтэй хүүхэд” шалгарлаа | ||
| Үзсэн: 977 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.