Умард Солонгос өөрийн ганц ойрын холбоотон болох БНХАУ-ыг АНУ-ын хүсэл сонирхолд нийцүүлэн тоглолт хийж байна гэж шүүмжиллээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид Умард Солонгосоос нүүрс импортлохоо энэ оны турш зогсоож байгаагаа мэдэгдсэн юм. Энэ нь Умард Солонгосын баллистик пуужингийн удаа дараагийн туршилтад анхааруулга өгч байгаа хариу арга хэмжээ гэж Хятадын талаас тайлбарласан.
Харин Умардын талаас үүнийг нь шүүмжилсэн мэдэгдэл хийлээ. Гэхдээ энэ мэдэгдэлдээ Хятадын нэрийг дурдаагүй боловч өөрийн нөхөрсөг холбоотон, хөрш гэх мэтээр нэрлэснээс нь харахад тодорхой байна гэж ажиглагчид харж байгаа юм. Мэдэгдэлд дурдсанаар Хятад улс гадаад худалдаанд хаалт тавьснаараа хүмүүнлэг бус алхам хийлээ гэсэн байна. Умардын хувьд Хятадтай хийдэг нүүрсний худалдаагаараа дамжуулан гадаад валютынхаа орлогыг бүрдүүлдэг. БНХАУ хэдийгээр Умардтай ойр харилцаатай ч олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд НҮБ-аас тавьсан хоригийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа учир ийм алхам хийхээс ч өөр аргагүй байдалд хүрсэн гэдгийг ажиглагчид хэлж байна.
| Умард Солонгос нүүрсний хоригтой холбоотойгоор БНХАУ-ыг шүүмжиллээ | ||
| Үзсэн: 1660 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.