Олон улсын шуурхай мэдээгээр Ким Чен Намыг хордуулсан бодис нь VX /Ви Экс/ буюу диизопропиламиноэтил метилфосфонат хэмээх химийн маш хортой бодис болохыг мэдээлж байна. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ирээгүй байна. Үүний зэрэгцээ Малайзын талаас Ким Чен Намын үхэлд холбоотой гэж сэжиглэж байгаа Умард Солонгосын 4 иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаанд Интерполоос тусламж хүсэхээр хандсан тухайгаа мэдэгдлээ.
Учир нь сэжигтэн этгээдүүд аль хэдийнэ Умард Солонгос руу буцсан учир мөрдөн шалгах ажиллагаанд саад учраад буй юм байна. Малайзын цагдаагийн газраас Умардын талд хамтран ажиллах хүсэлт гаргасан ч, хоёр улсын харилцаа энэ хэргээс үүдэн сэвтсэн учир найдах хэрэггүй болоод байгаа юм. Одоогийн байдлаар Индонези, Вьетнам, Малайз, Умард Солонгосын нийт 4 иргэнийг сэжигтнээр татан баривчилсан.
Тэднээс гадна Умардын өөр 4 этгээд Ким Чен Намын үхэлд ямар нэг байдлаар оролцсон гэж Малайзын талаас албан ёсоор мэдэгдсэн. Тэд ийнхүү сэжигтэн этгээдүүдийг олох асуудлаар Интерполд хандсан ч, Умард Солонгос Интерполын гишүүн биш учир хамтран ажиллах эсэх нь эргэлзээтэй байна. Мөн энэ зуур Куала-Лумпур дахь Умард Солонгосын Элчин сайдын яамны гадна Засгийн газрын гишүүд тэргүүтэй хэсэг хүмүүс Умардыг эсэргүүцсэн жагсаал хийж байгаа тухай олон улсын хэвлэлүүд уламжилж байна. Тэд Умардын бүдүүлэг шүүмжлэлүүдийн хариуд Малайз улсад хүндэтгэлтэй хандахыг шаардан ийнхүү жагсаж байна.
| Ким Чен Намыг химийн маш хортой бодисоор хордуулсан болохыг тогтоожээ | ||
| Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.