Интернет хайлт, зар сурталчилгааны технологийг хөгжүүлдэг, дэлхий даяар цар хүрээтэй томоохон компани байдаг. Тэгвэл тус компанид ажилд орохоор Английн 7 настай Клөвий Брижватер охин "Google" компанийн ерөнхийлөгчид хандан захидал илгээжээ. Түүний аав Энди Брижватер нэгэн өдөр охинтойгоо ажил мэргэжлийнхээ тухай ярилцсанаар тэрээр ийнхүү захидал бичихээр шийджээ.
Клөвийгийн аав хөргөгч үйлдвэрлэгч компанид борлуулалтын менежер хийдэг. Энэ нь охинд нь тун уйтгартай санагджээ. Тиймээс аавыгаа өөр ямар ажил хийх дуртайг нь асуухад тэрээр "Google" хэмээн хариулсан байна. Тиймээс тэрээр өөрийн ажиллахыг хүсдэг "Google" компанийн зургуудыг охиндоо үзүүлтэл, би ч мөн "Google" компанид ажиллахыг хүсч байгаагаа хэлж, тус компанийн ажилд орохыг хүссэн анкет болон захидлаа бичсэн байна. Клөвий охины захидал АНУ-ын CNBC сэтгүүлийн "Бизнес энсайдер" буланд хэвлэгдэн гарчээ. Охин захидлаа, Хүндэт "Google" компанийн босс оо хэмээн эхэлжээ.
Тэрээр захидалдаа эхлээд өөрийгөө танилцуулж, дараа нь тус компанид ажилд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлэхээс гадна, шоколадны үйлдвэр болон олимпын наадамд сэлэх хүсэлтэй тухайгаа ч бичсэн байна. Харин 4 өдрийн дараа "Google" компанийн ерөнхийлөгч Сундар Пичай охинд хариу захидал илгээсэн байна. "Google"ээс ирсэн хариу захидлыг охины аав өөрийн олон нийтийн цахим хуудас болох твиттерээр дамжуулан жиргэжээ. "Google"ийн СЕО Сундар Пичай хариу захидалдаа, охиноос захидал хүлээн авсан тухайгаа уламжлаад, чамайг компьютер болон робот зэрэг техникт дуртай байгаад их баярлаж байна, миний бодлоор чи хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөж, чадвал мөрөөдөл чинь биелэх болно гэжээ. Мөн чамайг сургуулиа төгссөнийхөө дараа манай компанид ажлын анкетаа ирүүлэхийг тэсэн ядан хүлээх болно гэсэн байна. Сундар Пичай захианыхөө төгсгөлд, инээсэн смайл зураад, түүнд хамгийн сайхныг хүсчээ.

| Долоон настай охин "Google" компанид ажиллах хүсэлт илгээжээ | ||
| Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.