Олон улсын сансар судлалын NASA агентлагийн төвөөс манай дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайтай нарны системийн орон зайд дэлхийтэй ижил хэмжээтэй долоон шинэ гарагийг олж илрүүлснээ албан ёсоор зарлалаа. NASA-гаас эдгээр гарагуудыг спицер гэх сансрын телескоп дурангийн тусламжтайгаар нээн илрүүлсэн байна. Шинээр нээгээд байгаа эдгээр гарагууд нь "Траппист-1" буюу хэт хүйтэн, улаан өнгөтэй жижиг оддын системийн тойрог замд оршиж байгаа аж.
Эрдэмтдийн олж мэдсэнээр дэлхийтэй төстэй шинж тэмдэгтэй гарагуудад хөрс болон ус байгааг олж тогтоосон бол "Траппист-1" оддын системийн үлдсэн 3 гараг дээр амьдрал оршин тогтнох боломжтой гэж дүгнэсэн. Дэлхийтэй төстэй долоон гараг хоорондоо их ойрхон оршиж байгаа төдийгүй Бархасбадь гарагийг тойрон хүрээлэх сартай тун төстэй харагдаж байна.
Эдгээр гаригийн уур амьсгал хэт хүйтэн тул амьдрал тэтгэгч ус нь хатуу төлөвт оршиж байх магадлалтай, мөн амьд бие организмыг тэтгэгч орчин нөхцөл бүрэлдсэн гэж тодорхойлжээ. Хэрвээ эдгээр гараг руу сансрын хөлгөөр нисч хүрэх зай болон цагийг тооцоолбол манай эх дэлхийгээс 39-40 гэрлийн жилийн зайтай орших замыг туулахад 40 сая жил болно гэж Балтиторын Сансрын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн хэлж байна. Одоогоор эрдэмтэд уг 7 гараг дээрх агаарын нягтрал, хөрсний шинж чанар, гэрлийн буюу дулааны эх үүсвэрийг хэрхэн хүлээн авч байгаа талаарх судалгааг хийж байгаа тухайгаа NASA хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэллээ. Энэ шинэ нээлтээс өмнө эрдэмтэд дэлхийтэй төстэй хоёр ч гарагийг олж байжээ.
| NASA дэлхийтэй төстэй 7 гараг нээн илрүүлжээ | ||
| Үзсэн: 5560 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.