Японы Окинава арал дээр АНУ-ын агаарын хүчний бааз байрладаг. Харин тус баазын эргэн тойронд нутгийн оршин суугчид амьдардаг. Гэтэл оршин суугчдын амар тайван байдалд Америкийн агаарын хүчний онгоцны дуу чимээ, саад болж байгаа явдалд нутгийн иргэд дургүйцлээ илэрхийлэх болсон байна. Үүсээд байгаа асуудлыг зохицуулах зорилгоор Япон улсын засгийн газраас тус арлын оршин суугчдад 264 сая америк долларын нөхөн төлбөр олгохоор болсон байна.
Учир нь Америкийн агаарын хүчний онгоцны чанга дуу чимээнд оршин суугчид тайван амгалан амьдарч чадахгүй болсон төдийгүй сэтгэцийн ядаргаанд орж байгаа аж. Мөн тус арлын оршин суугчид АНУ-ын агаарын хүчний сургуулилтыг эсэргүүцсэн өргөдлөө шүүхэд гаргасан боловч иргэдийн өргөдлийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Харин 2016 оны 12 дугаар сард, Окинава мужийн шүүх Японы засгийн газарт хандан, Окинава арлын Гинован хот дахь оршин суугчдын амар амгалан байдалд халдсаных нь хариуд, мөнгөн төлбөр олгохыг шаардсан шийдвэр гарчээ.
Шийдвэрийн дагуу Япон улсын засгийн газраас 264 сая америк долларын нөхөн төлбөр олгохоор боллоо. Окинава арал нь Японы газар нутгийн 0,6 хувийг эзэлдэг. Харин тус арлын газар нутгийн 76 хувийг АНУ-ын агаарын цэргийн хүчин ашигладаг юм байна.
| Окинава арлын оршин суугчдад 264 сая ам.долларын нөхөн төлбөр олгоно | ||
| Үзсэн: 2785 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.