Шууд Chart

Хэт тансаг хурим хийхийг хоригложээ

2017-03-01 10:42:25

Энэтхэгийн Жамму, Кашмир мужийн эрх баригчид ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн өөрийн муждаа хэт тансаг хурим хийхийг хоригложээ. Энэхүү хориг дотор хэд хэдэн зүйл заалт байна. Тухайлбал, хуриманд сүйт бүсгүйн эцэг, эх 500-аас дээш, харин сүйт залуугийн тал 400-аас дээш зочин урихыг хоригложээ. 

Үүнээс гадна хуримын ёслолын хоолны цэсэнд хүнсний бүтээгдэхүүний хэт их зардал гаргахгүй гэсэн үүднээс 7-оос дээш төрлийн хоол захиалахыг мөн хориглож буй аж. Мужийн парламентын нэг гишүүн энэ хоригийг орон даяар мөрдөхийг парламентад санал болгоод байгаа юм байна. Энэхүү хоригийг анх удаа гаргаж байгаа хэрэг биш гэнэ. Өмнө нь 1984 онд тус орон нутгийн эрх баригчид хэт тансаг хурим хийхгүй байхаар хориг тогтоож байсан хэдий ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгаран, цуцалж байсан удаатай.

Сүүлийн жилүүдэд тэмдэглэсэн сүр дуулиант хуримын талаар дурдвал, 2004 онд Энэтхэгийн тэрбумтан Лашкми Митталын охин Ваниши Митталын өөрийн хуримаа Франц улсад хийсэн бөгөөд хуриманд нийт 74 сая долларыг зарцуулсан гэсэн тооцоо байдаг байна. Сүйт бүсгүйн гэр бүлийн талаас л гэхэд хуриманд оролцох нийт 1000 зочны Францад очих зардлыг даажээ.

Түүнчлэн 1981 онд болсон Английн ханхүү Чарльз болон Диана гүнжийн хуриманд 30 сая фунт стийрлинг буюу одоогийн ханшаар 116 сая фунт стийрлинг зарцуулсан байдаг аж. Харин Чарльзын хүү Уильямын хурим 20 сая фунтын зардалтай байжээ. Мөн түүнчлэн өнгөрөгч оны гуравдугаар сард Москва хотод тэрбумтан Михайл Гуцериевын хүү Саид Гуцериев хуримаа хийсэн. Зарим мэдээгээр зөвхөн сүйт бүсгүйн хуримын даашинз л гэхэд 1.2 сая америк долларын ханштай байсан гэжээ. Түүний хуриманд Женнифер Лопес, Стинг, Энрике Иглесиас зэрэг дэлхийн алдартай урлагийн одод уригдаж, хуримын тоглолтод оролцож байсан аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэт тансаг хурим хийхийг хоригложээ   
Үзсэн: 5149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй