Шууд Chart

НАСА шинээр нээсэн 7 гарагт зориулж зураг хуудас гаргажээ

2017-03-01 10:51:53

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын сансар судлалын НАСА агентлаг манай дэлхийгээс 40 гэрлийн зайтай нарны системийн орон зайд дэлхийтэй төстэй долоон шинэ гарагийг илрүүлснээ олон нийтэд зарласан. Эдгээр гараг нь Траппист-1 буюу хэт хүйтэн-улаан өнгөтэй одой оддын системийн тойрог замд оршиж байгаа юм. Эрдэмтэд энэхүү шинээр нээн илрүүлсэн 7 гарагийн гурван дээр буюу 4, 5, 6 дугаарт байрлах гарагуудад амьдрал оршин тогтнох боломжтой хэмээн дүгнээд байна. Тэгвэл НАСА агентлагаас шинээр нээсэн эдгээр гарагийн талаар мэдээллийг агуулсан trappist.one вебсайт нээснээс гадна зурагт хуудас  гаргаж, олон нийтийн хүртээл болгоод буй аж. 

Тэдгээр зурагт хуудаст шинэ гараг дээрээс сансар огторгуй хэрхэн харагдаж байгаа болон сар хэрхэн мандаж буй, мөн бусад гараг эрхэс хэрхэн харагдах талаар дүрсэлжээ. Түүнчлэн гарагуудын байрлал, Бархасбадь гарагийг хэрхэн хүрээлэн оршиж байгааг ч мөн дүрсэлсэн зургууд байгаа юм байна. Эдгээр зургуудыг татаж авахыг хүсвэл НАСА-гийн вебсайт болон траппист.one сайтуудаас татаж авч болохоос гадна, илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАСА шинээр нээсэн 7 гарагт зориулж зураг хуудас гаргажээ   
Үзсэн: 1460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй