Япон улсын хэсэг эрдэмтэн Мьянмар улсын хүний хөл хүрээгүй ширэнгэн ойг судалж байгаа талаар тус улсын "Эн-Эйч-Кей" агентлаг мэдээллээ. Мьянмар нь саяхныг хүртэл цэргийн дэглэмтэй улс байсан тул тус улсад гадны эрдэмтэд хүрч амжаагүй, ширэнгэн ойн бүс нутгууд цөөнгүй байдаг юм. Ширэнгэн ойг судлах нь эр зориг, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр шаардсан ажил болохыг судалгааны багийн ахлагч Нобуюки Танака сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө онцоллоо.
Тэрбээр Мьянмар улсын хүний хөл бараг хүрээгүй Мяньмарэсэ бүс нутгийг судлах явцдаа шинэ төрөл зүйлийн ургамал амьтан, хорхой шавьж олно гэдэгтээ итгэж байгаагаа илэрхийлээд, тус судалгааны төсөл 5 жилийн хугацаатай үргэлжилнэ гэдгийг мэдэгдлээ. Төслийн багийн олонх гишүүнийг Японы шинжлэх ухаан, байгалийн музейн албан хаагчид эзэлж байна.
![]()
Одоогоос 100 гаруй жилийн өмнө Мьянмар улс Их Британийн колони орон байхаа больсоноос хойш тус бүс нутагт судалгааны төсөл хэрэгжүүлэх эрхийг авсан анхны орон нь ийнхүү Япон улс болж байна. Энэ бүс нутгаас гайхалтай нээлт хийж чадвал түүний үр ашгийг дэлхий даяараа хүртэх боломжтой гэж судалгааны багийн ахлагч Танака хэлж байна. Дэлхий дээр хүний гар хүрээгүй газар тун цөөн үлдсэн одоо цагт ийм төрлийн судалгаа хийх боломжийг олж авах нь судлаач эрдэмтдийн хувьд гайхалтай боломж болохыг Японы мэдээллийн агентлаг онцоллоо.

| Японы эрдэмтэд Мьянмар улсын ширэнгэн ойг судалж байна | ||
| Үзсэн: 1310 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.