Шууд Chart

Шинэ "Volvo XC60" машин мөргөлдөхөөс өөрийгөө хамгаална

2017-03-02 10:01:03

Шведийн авто машин үйлдвэрлэгч "Волво" компани цоо шинэ "Икс-Си 60" авто машиныг үйлдвэрлэснээ мэдэгдээд байна. Энэ машины гол онцлог нь ямар нэгэн саад болон хөдөлгөөний явцад мөргөлдөхөөс өөрийгөө хамгаалах компьютерийн системээр тоноглогдсон нь бусад авто машинаас ялгарах хамгийн том давуу тал нь юм байна. Ингэснээр жолооч өөрөөсөө болон бусад ямар нэгэн шалтгаанаас болж авто замын ослоос урьдчилан сэргийлэх  боломжтой болох юм байна. 

Авто замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч өмнөө тулгарах ямар нэгэн гэнэтийн саадаас болж осол аюулаас хурдан хугацаанд самбаачлан зогсох нь бараг боломжгүй төдийгүй ослын хамрах хүрээг ч нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг. Энэ асуудлыг шийдэх зорилготойгоор Шведийн авто машин үйлдвэрлэгч "Волво" компанийн инженерүүд компьютерийн автомат системийн тусламжтайгаар хурдтай явж байгаа машиныг зогсоох бус харин чиглэлийг зөв, аюулгүй тооцоолон зорчигч болон жолоочийн амь насыг хамгаалах системийг зохиожээ.

50-100 км/цаг хурдтай явж байгаа тохиолдолд урдаа гарч ирэх саад буюу замын хажуугаас гэнэт гарч ирэх ямар нэгэн амьтныг урьдчилан мэдэрч, хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх боломжтой юм байна. Энэ машин өмнөх загварын адил хоёр литрийн багтаамжтай, бензин болон дизел хөдөлгүүртэй үйлдвэрлэгдэх юм байна. Мөн Хайбрид буюу холимог хөдөлгүүртэйг ч зохион бүтээх юм. "Волво Икс-Си 60" авто машинаа ирэх гуравдугаар сард Женев хотноо болох авто машины үзэсгэлэнд олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ "Volvo XC60" машин мөргөлдөхөөс өөрийгөө хамгаална   
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй