Шууд Chart

2016 онд АНУ арилжааны сансрын тээврээс нэг тэрбум 185 сая ам.долларын ашиг олжээ

2017-03-02 10:24:08

Өнгөрөгч 2016 оны байдлаар зөвхөн АНУ сансрын арилжааны 11 удаагийн тээврийг хийжээ. Үүнээс нийт нэг тэрбум 185 сая америк долларын орлого олсон байна. Энэ нь ОХУ-тай харьцуулахад даруй ес дахин их орлоготой ажилласан гэсэн үг юм. АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Арилжааны сансрын тээврийн газраас хийсэн мэдэгдлээр бол өнгөрөгч 2016 онд дэлхий даяар нийт 21 удаагийн арилжааны сансрын тээврийг хийсэн байна. Үүнээс 11-ийг нь АНУ, 8-ыг нь Европын улсууд, харин ОХУ хоёр удаа арилжааны сансрын тээврийг хийжээ. Ингэснээр АНУ нэг тэрбум 185 сая америк доллар, Европын улс нэг тэрбум 152 сая америк доллар, ОХУ 130 сая америк долларын орлого олсон байна. Өнгөрсөн оныхтой харьцуулахад 1.5 тэрбум ам.доллараар илүү орлогыг цуглуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2016 онд АНУ арилжааны сансрын тээврээс нэг тэрбум 185 сая ам.долларын ашиг олжээ   
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй