Шууд Chart

Хоёр дугуйтай робот бүтээжээ

2017-03-02 10:30:53

"Google" компани нэгэн шинэ төрлийн хоёр дугуйтай роботыг бүтээсэн байна. Энэхүү робот нь үсэрч, бүжиглэх зэрэг бусад олон үйлдлийг хийх чадвартай аж. Альфабэт холдингийн "Бостон Динамикс" компани буюу "Google" компанийн салбар технологийн компани, өвөрмөц шийдлийг агуулсан шинэ төрлийн роботыг олон нийтэд танилцууллаа.

Нийт 45 кг жинтэй, 1.2 метрийн өндөртэй Хэндл нэртэй уг робот хоёр дугуйн дээрээ тэнцвэрээ олж, ямар ч хөдөлгөөнийг саадгүй хийж чаддаг юм байна. Тэр ч бүү хэл, шатаар уруудах, саадыг давж үсрэх, ачааг өргөж зөөвөрлөх гэх мэт үйлдлүүдийг хийх чадвартай юм. Урд хэсэгт байрлах хоёр гарны тусламжтайгаар тэнцвэрээ олж аюулгүй төдийгүй заасан хязгаарын дагуу төгс үйлдлийг бүрэн гүйцэтгэнэ. Түүнчлэн 15 км цаг хүртэл хурдлах чадвартай юм байна.

Цахилгаанаар ажилладаг тус роботыг худалдаанд гаргах хугацааг хараахан зарлаагүй. Одоогоор туршилт, судалгааны ажил сүүлийн шатандаа орсон гэж "Бостон Динамигс" компанийн удирдлагууд онцоллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр дугуйтай робот бүтээжээ   
Үзсэн: 1807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.123.xxx] 2017-03-03 10:29
Дэлхийн улсууд урагшаа техникийн дэвшил рүү хөгжиж байдаг манайхан дээл хувцас, монгол гэр урцаа бариад дээрээс нь нэг нэг чулуу өвөртлөөд байнга найр цэнгэл хийгээд байж байдаг хэ хэ.
Зочин [157.181.98.xxx] 2017-03-03 03:11
yooyo ene chin yostoi aimaar ed bna , yag aji xiix zorilgo bga ch um u ugui ch um u ,
Зочин [103.229.120.xxx] 2017-03-02 19:57
delhiin ulsuud iheer hogjij baina shuu
Зочин [103.10.23.xxx] 2017-03-02 19:33
Команд егеед хэнбугайг ч тевеггуй цааш харуулахаар байна
Зочин [103.10.23.xxx] 2017-03-02 19:31
Аймаар харагдаж байна. Удахгуй аймшгийн кинонууд биелэлээ олох юм байнадаа.

Бидэнтэй нэгдээрэй