Египетийн давж заалдах шатны дээд шүүх Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг 2011 оны Арабын хувсгалын үеэр үй олон хүнийг хөнөөсөн хэрэгт гэм буруугүй гэсэн шийдвэр гаргалаа. Хосни Мубарак нь 2012 онд ардчиллыг дэмжих хөдөлгөөний үеэр олон мянган эсэргүүцэгчийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан бүх насаараа шоронд хоригдох ял сонссон юм.
Гэвч 2014 онд шүүх энэ хэргийг дахин авч хэлэлцэж, Хосни Мубаракийг гэм буруугүй гэдэг шийдвэр гаргасан. Үүнийг нь олон нийт эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан боловч тус шүүх 2014 онд гаргасан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр боллоо. Ингэснээр өдгөө 88 настай, Ерөнхийлөгч асан Хосни Мубарактай холбогдох олон удаагийн шүүх хурал эцэслэж байна.
Тэрбээр хүн амины хэргээс гадна авлига авсан хэрэгт буруутгагдан гурван жил шоронд хоригдох ял эдэлсэн юм. Өчигдөр давж заалдах шатны шүүх шийдвэрээ танилцуулсны дараа ардчиллыг дэмжих хөдөлгөөнд гар бие оролцож явсан олон арван мянган хүн Хосни Мубаракийг гэм буруугүйд тооцсонд сэтгэл дундуур байгаагаа интернетэд илэрхийлсэн байна.
Тэдний үзэж байгаагаар одоогийн Ерөнхийлөгч Абдел Фаттах Ал-Сисигийн тэргүүлж байгаа Засгийн газар одоог хүртэл цэргийн эрх мэдлээ Хосни Мубарактай хуваалцдаг буюу Мубаракийн нөлөө улс төрд хэвээр байна гэж шүүмжилжээ.
| Египетийн шүүх Хосни Мубаракийг хүн амины хэрэгт буруугүй гэж шийдвэрлэлээ | ||
| Үзсэн: 1311 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.