Шууд Chart

БНХАУ-д "Лотте" группыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөсөөр байна

2017-03-03 15:10:00

Өмнөд Солонгосын газар нутаг дээр пуужингаас эсэргүүцэн хамгаалах АНУ-ын "ТААД" системийн төхөөрөмжүүдийг байршуулах болсонтой холбоотойгоор Хятадад Өмнөд Солонгосын "Лотте" группын худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг эсэргүүцэх хөдөлгөөн газар авсаар байна. Учир нь "Лотте" групп Өмнөдийн Засгийн газартай тохиролцож, өөрийн эзэмшлийн голфын талбайг "ТААД" системийг байршуулахад зориулж, суллахаар болсон юм.

Ингэснээр Өмнөдийн Засгийн газар АНУ-д үйлдвэрлэсэн энэхүү төхөөрөмжийг энэ ондоо багтаан суурилуулах бүрэн боломжтой болж байна. Үүнийг нь Бээжин эрс эсэргүүцэж буй. Учир нь "ТААД" системийн нэг бүрэлдэхүүн болох аюулыг урьдчилан мэдээлэх Радар нь бүс нутгийн улс орнуудын цэрэг армийн мэдээллийг тандах зорилготой гэж хардаж байгаа юм. Иймд БНХАУ-ын Засгийн газар "Лотте" группт хандаж анхааруулга өгч байсан.

Гэвч тэдний анхааруулгыг үл ажран өөрийн улсын Засгийн газартай тохиролцоонд хүрсэн учир тус группын Хятад дахь үйл ажиллагаанд саад учраад байна. "Лотте" групп нь БНХАУ-д олон сүлжээ дэлгүүртэй бөгөөд тус улсын зах зээл дээр аль хэдийнэ оршин тогтнож чадсан улс дамнасан групп юм. Гэвч энэ хэрэгтэй холбоотойгоор тус группын бараа үйлчилгээг худалдан авахгүй байх уриалга болон "Лотте" группыг БНХАУ-аас гарахыг шаардсан шаардлагууд ар араасаа хөврөх болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д "Лотте" группыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөсөөр байна   
Үзсэн: 3495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [119.166.52.xxx] 2017-03-04 22:01
ENE AMERIKCHUUD DANDAA ULS ORNUUDIIN DUND YAS HAYAJ YAVHIIMUU. SOLONGOS CH GESEN ANUGIIN UGNEES GARDAGGUI.
Зочин [139.5.219.xxx] 2017-03-04 11:01
Eniig ayagui shuurhai geed l niitelsen medee bn. Ene setguulch odoo ailgaad baigaamuu Mongolchuudiig. Tas hujaa setguulch
Зочин [36.12.34.xxx] 2017-03-04 08:13
Mongol hezee iim systemtei boloh bol
Зочин [202.131.249.xxx] 2017-03-04 04:24
taad sistemee mongold awch ireed bairlyylchix gyij baina.sem owoo.
Зочин [220.94.233.xxx] 2017-03-03 23:56
THAAD
Зочин [59.153.112.xxx] 2017-03-03 23:33
Эш чааваас даа. Дэлхийн 2-р эдийн засагтай Улс нэг хэнч мэдэхгуй Lotte гэх компани ий нэрээс ингэтлээ айх гэж дээ. Тэд еерийн эзэмшлийн газартаа атом цемее байгуулна уу чану ийнуу хэнд юуны хамаатай юм бэ??? Монголд байгаа Хятадын тагнуулууд Эрлийз хурлийз хувхай шааруудын Сэтхэтхуулэгч та нар болимоор юм. Чамайг хужаагын Эрлийз гэдгийг бугд л мэдлэг. Гэтэл Чи ингээд солиотой ч юм шиг бичихээ больж уз. Хужаа яануу ийнуу Монголд туйч хамаагуй.
Зочин [182.160.38.xxx] 2017-03-03 18:33
монголд ирээ
хэ хэ [103.212.118.xxx] 2017-03-03 20:37
Монголд ирээд юу болохов дээ. "Лотте" дэлгүүрийн сүлжээ Бээжэнд олон.Бээжингийн зөвхөн ганц дүүрэг нь л гэхэд Монголын бүх хүн амтэй тэнцэнэ.Зарим дүүрэг нь гурван саяааас давна.Хэн ий том зах зээлээ алдахыг бодохов дээ. Зочин гуай та юу ч гэсэн уриад үзэхгүй юу даа ккк

Бидэнтэй нэгдээрэй