ОХУ Курилын арлын бүс нутгийг дангаараа хөгжүүлэхэд бэлэн байгаа талаар тус улсын Ерөнхий сайдын орлогч Юрий Трутнев мэдэгдлээ. Тэрбээр Алс Дорнодын бүс нутгийн асуудлыг хариуцсан Ерөнхийлөгчийн төлөөлөгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг юм. Түүний хэлж байгаагаар энэ сарын 18-нд Токио хотноо Орос, Японы хооронд Курилын арлуудыг хөгжүүлэх зорилгоор эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээг эхлүүлнэ.
Хэрвээ энэ хэлэлцээ амжилтад хүрэхгүй бол ОХУ-ын талаас дангаараа өөрийн харьяаны дээрх бүс нутгийг хөгжүүлэхээс татгалзахгүй, заавал Японы дэмжлэгийг авах шаардлагагүй гэсэн байна. Хоёр улсын хамтын ажиллагааны яриа хэлэлцээ нь өнгөрсөн 12 дугаар сард Ерөнхийлөгч Путины Японд хийсэн айлчлалын үеэр анх хөндөгдсөн ч өнөөг хүртэл ажил хэргийн түвшинд яригдаагүй байгаа юм.
ОХУ-ын талаас энэ ажлыг эхлүүлэхийг удаан хүлээхгүй гэдгээ ч энэ удаад мэдэгдлээ. Мөн энэ бүс нутгийг эдийн засгийн онцгой бүс болгож шинэчлэхэд бэлэн бөгөөд үүнд Хятад, Өмнөд Солонгосын талаас хөрөнгө оруулалт хийхийг уриалаад байгаа юм. Харин Японы тал Оросын энэ төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь Курилын энэ бүлэг арал нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ОХУ-ын эзэмшилд шилжсэн ч Японы тал өнөөг хүртэл өөрийнх хэмээн заргалдаж, газар нутгийн маргаан үүсгэдэг юм.
| ОХУ Курилын арлын бүс нутгийг дангаараа хөгжүүлэхээс татгалзахгүй гэлээ | ||
| Үзсэн: 1700 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.