Шууд Chart

Дубай хотод олон улсын дарвуулт онгоцны үзэсгэлэн нээлтээ хийлээ

2017-03-03 12:21:40

Дэлхийн баячуудын тансаг хэрэглээний нүүр царай болсон дарвуулт онгоцны үзэсгэлэн худалдаа Арабын нэгдсэн улсын Дубай хотод болж байна. Дотроо усан сан, фитнес танхим гээд хүний хэрэгцээг бүрэн хангасан эдгээр хөлгүүдийн үнэ хэдэн арван сая доллараар хэмжигдэж байгаа юм. Хэдийгээр дэлхий зах зээл хямралтай байгаа хэдий ч худалдаа сайн байгааг зохион байгуулагчид мэдэгдлээ. Ялангуяа Азийн баячууд дарвуулт онгоцонд гар татахгүй байгаа гэнэ.

Дубайд болж байгаа 25 дахь удаагийн уг үзэсгэлэн худалдаанд 60 орны 400 гаруй хөлөг онгоц оролцож байна. Энэ удаагийн Үзэсгэлэнгийн хамгийн онцлох хөлөг бол "Silver Fast" хэмээх дарвуулт онгоц байлаа. Уг хөлгийн хувьд одоогийн байдлаар дэлхийн хамгийн том, хамгийн хурдан дарвуулт онгоцоор тодроод байгаа бөгөөд ойролцоогоор 77 метрийн урттай, за харин үнийн тухайд 80  сая америк доллараар хэмжигдэж байгаа юм.

Харин 25 дахь удаагийн энэхүү үзэсгэлэнгийн хамгийн олон хөлөгтэй оролцож байгаа компаниар  Арабын онгоц үйлдвэрлэгч "Gulf Craft"  тодроод байна. Тус компани нийт 16 ширхэг дарвуулт онгоц болон завьтай оролцож байгаа бөгөөд, тэдгээрээс хамгийн том нь 47 метрийн урттай Мажести 155 хөлөг байгаа юм. Ер нь энэ үйлдвэрийн дарвуулт хөлгүүд нарийн ур хийц, маш сайн хөдөлгүүр, тансаг дотоод орчинтойгоороо бусдаас ялгардаг болохыг үзэсгэлэнг үзэж сонирхогчид онцолжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүүлийн үед дарвуулт онгоцны зах зээл хурдтай өсч байгаа бөгөөд эдийн засгийн хямралтай байсан өнгөрсөн онд гэхэд энэ салбарын зах зээл 5-8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь таатай ирээдүйг зөгнөж байгаа юм. Гэхдээ зах зээлд 80 метр болон түүнээс дээш урттай супер завинуудын хэрэгцээ их байгаа тул дарвуулт завь үйлдвэрлэгчид нэгдэн супер завь үйлдвэрлэх чиг хандлага цөөнгүй ажиглагдаж байгааг судлаачид тэмдэглэж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр өөр олон тооны арга хэмжээ зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байна. Тэдний нэг болох моторт завьны дэлхийн аварга шалгаруулах уралдааны эхний гараа энд явагдах болно. 25 дахь удаагийн Дубайн олон улсын дарвуулт онгоцны үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө.



















Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дубай хотод олон улсын дарвуулт онгоцны үзэсгэлэн нээлтээ хийлээ  
Үзсэн: 1418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.114.xxx] 2017-03-03 15:00
darvuult bish hungun ongots baina

Бидэнтэй нэгдээрэй