Шууд Chart

Малайзын цагдаа Умард Солонгосын иргэнийг суллав

2017-03-03 13:00:00

Малайзын цагдаа Ким Чен Намын үхэлд сэжигтнээр татагдан баривчлагдсан Умард Солонгосын иргэн Ри Чон Чолыг өндөр харуул хамгаалалт дор өнөөдөр сулласан байна. Түүнийг энэ хэрэгт буруутган, яллах хангалттай баримт байхгүй гэж Малайзын Ерөнхий прокурор Мухамед Апанди-Ал өчигдөр мэдэгдсэн юм.

Мөн түүний хэлж байгаагаар Ри Чон Чолыг сулласны дараагаар Малайзаас хөөн гаргах юм байна. Учир нь тэрбээр Малайзад хууль бусаар оршин сууж байжээ. Малайзын хэвлэл мэдээллийнхний уламжилж байгаагаар сэжигтэн Ри нь хэрэг гардаг өдөр Умард Солонгосын өөр дөрвөн иргэний хамт Куала- Лумпурын нисэх онгоцны буудал дээр явж байсан бөгөөд тэдгээр дөрвөн этгээд Ким Чен Намын аллагад гол үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй.

Гэвч тэд аль хэдийнэ Малайзаас гарч, Умард Солонгост очсон гэж байгаа юм. Умардын Засгийн газрын төлөөлөгч Куала-Лумпур дахь Элчин сайдын яамны гадна сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хохирогчийн цогцсыг нэн яаралтай Умардын талд шилжүүлэн өгөхийг Малайзын талаас шаарджээ.

Мөн Вьетнам болон Индонезийн хоёр иргэн хохирогчийн нүүрэнд химийн хорт бодис түрхэж амь насыг нь хөнөөсөн гэдэг нь худлаа бөгөөд хохирогч зүрхний шигдээсийн улмаас амиа алдсан байх магадлалтай гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Малайзын цагдаа Умард Солонгосын иргэнийг суллав   
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй