Куба улсын Төрийн зөвлөлийн дарга болон Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастро Гавана хотноо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Боливын Ерөнхийлөгч Эво Моралесыг эргэсэн тухай Боливын Харилцаа холбооны сайд Хисела Лопес мэдээллээ.
“Кубын удирдагч, Гадаад хэргийн сайдын хамт Эво Моралестай уулзаж, 30-аад минут ярилцсан” гэж сайд өөрийн “Твиттер” хуудсандаа бичсэн байна. Боливын Ерөнхийлөгч Кубад өнгөрсөн лхагва гарагаас хойш эмчлүүлж байгаа. Өмнөд Америкийн бүгд найрамдах улсын дэд ерөнхийлөгч Альваро Линер, төрийн тэргүүн нянгийн халдвар авсан, одоо эмчилгээ хийлгэж байгаа, бүх юм хяналтад байна” гэж үүний өмнө мэдээлсэн.
Дэд ерөнхийлөгчийн хэлж байгаагаар Моралесын хоолой өвдөж, эдгэхгүй удсаны дээр бас гэдэс нь хүчтэй өвдсөн тул төрийн тэргүүнийг Кубад эмчилгээнд явуулахаар шийджээ. Эво Моралес өнөөдөр эмнэлгээс гарч, 2013 оны гуравдугаар сарын 5-ны өдөр насан өөд болсон Уго Чавесын дурсгалыг хүндэтгэх үүднээс Венесуэлд очих юм байна.
| Рауль Кастро Кубад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Боливын Ерөнхийлөгчийг эргэлээ | ||
| Үзсэн: 1410 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.