Шууд Chart

Хоёр хоногт 100 гаруй хүн өлсөж, нас барлаа

2017-03-05 13:16:00

Сомалид хоёр хоногт дор хаяж 110 хүн өлсөж нас барсан байна. Энэ эмгэнэлт явдал Бай мужид болжээ. Өлсгөлөнгийн гол шалтгаан нь улс орныг хамарсан ган гачиг юм.

Тус улсын Ерөнхий сайд Хасан Али Хайрегийн хэлснээр зарим хүн гэдэсний хурц халдвараар насан өөд болж буй аж. Ялангуяа хөдөөгийн оршин суугчид, малчдын хувьд байдал хүнд байна. Засгийн газар байдлыг сайжруулах тал дээр чадах бүхнээ хийж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Үүний өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Йемен, Сомали, Өмнөд Судан, Нигерийн зүүн хойд хэсэгт хүмүүнлэгийн байдал эрс муудаж, хоол хүнсний дутагдал бий болсон гэдэгт дэлхийн нийтийн анхаарлыг хандуулж байсан. Түүний хэлснээр гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд НҮБ-д 4.4 тэрбум доллар хэрэгтэй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр хоногт 100 гаруй хүн өлсөж, нас барлаа   
Үзсэн: 1481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй