Шууд Chart

УНТЭ-ийн эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийлээ

2017-03-06 13:03:02

Анх дэлхий дахинаа 2006 оноос эхлэн “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд одоогоор 160 гаруй оронд уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Манайд 2009 оноос “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн, уг өдөрт зориулан хүмүүнлэгийн арга хэмжээ жил бүр зохион байгуулж ирлээ. Энэ жилийг “Бөөрний өвчлөл болон таргaлалт” гэсэнуриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.  Уг өдөртэй холбогдуулан энэ амралтын өдрүүдэд Улсын НэгдүгээрТөв Эмнэлгийн Бөөрний төвийн эмч нар, Рафаэл Интернэйшнл Олон Улсын ТББ хамтран Төв аймгийн Баяндэлгэр суманд сайн дурын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ хийлээ.

Энэ үеэр үйлчлүүлэгчдийн биеийн жин,  өндрийг хэмжих жингийн илүүдлийг тодорхойлж, цусны даралт, шээсний ерөнхий шинжилгээ, хэвлийн эхо, дотрын бүх нарийн мэргэжлийн болон эмэгтэйчүүдийн үзлэг хийж,  эмч нарын зөвлөгөөний дагуу зохих эм болон витаминуудыг үнэ төлбөргүй тараалаа. Мөн“Бөөрний өвчлөл болон таргалалт” сэдэвт сургалт явуулж, танилцуулга тараасан юм.

Уг үзлэг оношлогоонд Төв аймгийн Баяндэлгэр сумын 170 гаруй иргэд хамрагджээ. Мөн орон нутагт олдоц муутай, өндөр үнэтэй 3 сая төгрөгний эмээр үнэ төлбөргүй хангалаа.

УНТЭ-ийн Бөөрний төвийн эмч нартай УХТЭ-ийн Эмэгтэйчүүдийн эмч сайн дураар оролцож үзлэг оношлогоог хийлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

УНТЭ-ийн эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийлээ  
Үзсэн: 1085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй