Шууд Chart

Франсуа Фийоны байр суурь ганхаж эхэллээ

2017-03-06 14:12:18

Францын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж байгаа Франсуа Фийон өнгөрсөн амралтын өдөр сонгуулийн компанит ажлынхаа хүрээнд Парис хотын ойролцоо 1500 гаруй дэмжигчидтэйгээ уулзаж, түүний ард бат зогсохыг хүссэн байна. Мөн тэрээр сүүлийн үед газар авч байгаа санхүүгийн дуулиан шуугиан, намын дотоод дахь шүүмжлэл, улс төрд ганцаардуулах гэсэн явуургүй үйлдэл бүхний эсрэг сөрөн зогсож, юу ч хэн ч түүнийг зогсоож чадахгүй гэдгийг мэдэгдсэн. Франсуа Фийон нь ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал тун өндөр буюу нам дотроо төдийгүй Францын улс төрийн хүрээнд нэр хүнд өндөр байсан юм.

Тийм ч учраас намын дотоод сунгаанд ялалт байгуулж гарч ирсэн ч энэ удаад түүнийг нэр дэвшигчээс нь эргүүлэн татаж, өөр хүнийг нэр дэвшүүлэх санал нам дотор нь хүчтэй өрнөх боллоо. Тодруулбал, бүгд найрамдах намын сунгаанд өрсөлдөж ялагдсан Ален Жюппег Франсуа Фийоны оронд нэр дэвшүүлж магадгүй болоод байгаа юм. Гэхдээ энэ асуудлыг өнөөдөр болох намын шуурхай хурал дээр ярьж, шийдэх аж.

Франсуа Фийон нь эхнэр, 2 хүүхдээ төсвийн мөнгөөр цалинжуулсан нь хууль зөрчсөн хэрэг биш боловч ёс зүйн хувьд алдаа байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гэсэн ч түүний олон нийтийн дундах нэр хүнд улам бүр унасаар, түүний өрсөлдөгчид болох Марин Ле Пен, Эммануэль Макрон нарын ард бичигдэх болсон нь бүгд найрамдахчуудын санааг зовиноож байна. Иймд өнөөдөр тус намын хуралдаанаар нэр дэвшигчийг эргүүлэн татах эсэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франсуа Фийоны байр суурь ганхаж эхэллээ   
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй