АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан Жеймс Клеппер ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трамп болон түүний компанит ажлынхныг тагнаж, утсан яриаг нь дундаас нь сонссон зүйл байхгүй гэж мэдэгдлээ. Тэрээр ийнхүү тайлбар хийхийн учир нь, ерөнхийлөгч Дональд Трамп өөрийг нь тагнаж, утсан мэдээллийг нь нууцаар олж авах даалгаврыг Обама тагнуулын төв газарт өгсөн гэж сэрдэж байгаатай холбоотой гэнэ.
Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Цагаан ордон Конгресст хандаж, Обамагийн засаг захиргаа бусдыг хууль бусаар тандаж, хувийн мэдээлэл хулгайлсан хэргээр шалгаж өгөхийг хүссэн юм. Гэвч, үүнийг нотлох баримт одоогоор байхгүй бөгөөд тухайн үед тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан хүн ч Трампын энэ хардлагыг үгүйсгэж байна. Хэрвээ энэ үнэн болох нь нотлогдвол асуудал дагуулахаар байгаа юм.
Учир нь ийнхүү хувийн харилцааны мэдээллийг тагнах нь гадны төлөөлөгчийг ажиглах зорилгоор л зөвшөөрөгдөхөөс биш бусад тохиолдолд ерөнхийлөгч ийм үүрэг өгөх нь хуулийн хүрээнд хориотой гэж албаныхан тайлбарлаж байна.
| Сонгуулийн үеэр Трампыг тагнасан гэх хэргийг үгүйсгэлээ | ||
| Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.