Орон нутгийн цагаар өнөөдөр өглөө 07 цаг 36 минутын үед Умардын талаас Япон тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харвасан нь Хятад, Умард Солонгосын хилийн ойролцоо унажээ. Одоогийн байдлаар, пуужингийн тусгалын зай болон төрөл загварыг тодорхойлохоор ажиллаж байна гэдгээ Өмнөд Солонгосын талаас мэдэгдлээ. Мөн тус улсын батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээлж байгаагаар, энэ удаад харвасан пуужин нь залуу удирдагч Ким Чен Уны анхааруулж байсанчлан АНУ-ын газар нутагт ч хүрэх чадамжтай тив алгасагч баллистик пуужин байж болзошгүй гэж үзэж байна.
Өнгөрсөн баасан гарагт Пхеньян Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилтанд анхааруулга өгөх зорилгоор гал нээнэ гэдгээ мэдэгдсэнийхээ дагуу өнөөдөр өглөө пуужин харвалаа гэж Өмнөдийн хэвлэлүүд мэдээллэсэн. Учир нь Умардын төв хэвлэл болох Нодон Синмун сонины сүүлийн дугаарт “Хэрвээ Сөүл, Вашингтон хоёр дайнд өдөөн хатгасан цэргийн бэлтгэл, сургуулилтаа зогсоохгүй бол, стратегийн шинэ төрлийн зэвсэгээ хөөргөх болно” гэсэн агуулгатай нийтлэл хэвлэгдсэн юм.
Өнөөдөр өглөө харвасан пуужин Япон тэнгист унасан нь Японы аюулгүй байдалд ч заналхийлсэн хэрэг гэж тус улс үзэж байна. Японы NHK телевизийн уламжилж байгаагаар, Умардын зүгээс харвасан 4 баллистик пуужингийн 3 нь Японы эдийн засгийн онцгой бүс дотор үзэгдсэн нь шинэ аюул заналхийллийн дохио боллоо гэж Шинзо Абэ мэдэгджээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус улсын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаан зарласан байна.
| Умард Солонгос өнөө өглөө дахин пуужин харвалаа | ||
| Үзсэн: 1221 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.