Шууд Chart

БНХАУ 2017 онд эдийн засгийн өсөлтөө 6,5 хувьд хүргэх зорилт тавиад байна

2017-03-06 15:28:31

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн ээлжит хурал өчигдөр эхэлсэн. Энэ хурлын эхэнд төрийн зөвлөлийн ерөнхий сайд ЛИ Кө Цян тус улсын эдийн засгийн өсөлтийг энэ жил 6,5 хувьд хүргэж, өмнөх жилийнхээс бууруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

Тодруулбал, дэлхийн хоёр дахь том эдийн засагт тооцогддог Хятадын эдийн засгийн өсөлтийн өнгөрсөн оны зорилт 7 хувь байсан ч, сүүлийн 26 жилийн хугацаан дахь хамгийн бага өсөлтийг үзүүлсэн. Иймд энэ жил бодитой үзүүлэлтийг хүлээх нь зүйтэй буюу энэ өсөлт цаашид ч саарна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн эдийн засгийн өсөлтийн хэмжээнээс илүү чанар, үр ашигт анхаарч байгаагаа илэрхийлжээ. Энэ жил Хятадын эдийн засгийн бодлого дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих, ард иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, хүрээлэн буй орчны бохирдолтой тэмцэхэд чиглэгдэх юм байна. Түүний амласнаар, энэ жил нийтдээ 11 сая ажлын байрыг шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг 4,5 хувиас доогуур барина гэсэн юм.

Мөн Хятад улс энэ жил гангийн үйлдвэрлэлийг 50 сая тонноор, нүүрсний хэрэглээг 150 сая  тонноор тус тус бууруулах зорилт тавиад байна. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кө Цян засаг захиргааны эзэмшлийн тухай асуудлаар Хятадын байр суурийг илэрхийлэхдээ Хонгконгийн тусгаар тогтнол болон Тайванийн салан тусгаарлах аливаа үйлдлийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Мөн олон улсад хамаатай даяаршил болон чөлөөт худалдааг Хятад улс цаашид ч дэмжих болно гэдгээ илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ 2017 онд эдийн засгийн өсөлтөө 6,5 хувьд хүргэх зорилт тавиад байна  
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй