Умард Солонгос улс Япон дахь АНУ-ын цэргийн баазуудад агаарын цохилт өгөх сургуулилт болгож пуужингийн туршилтууд хийснээ мэдэгдсэн байна. Энэ тухай Умард Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлжээ. Энд Хвансоны цэргийн анги нэгтгэлүүдийн бэлэн байдлыг шалгахын тулд туршилтуудыг хийснийг, тус цэргийн анги нэгтгэлийнхэн дайн гарсан тохиолдолд Япон дахь Америкийн цэргийн баазуудад цохилт өгөх үүрэгтэй байдгийг тэмдэглэсэн байна.
Мөн энд Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын энэ удаагийн сургуулилтыг удирдсаныг мэдээлсэн юм. Өчигдөр өглөө Умард Солонгос улс дөрвөн пуужин харвасны гурав нь Японы эргээс холгүй унасан юм. Өмнөд Солонгосын цэргийн эрхтэнүүд Умардуудын баруун хойд эргээсээ харвасан баллистик пуужингууд нь 260 км өндөрт хүрсэн гэж таамаглаж буй юм байна.
Умардын пуужингийн туршилтууд нь АНУ, Өмнөд Солонгосын эсрэг чиглэгдсэн байх талтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тодруулбал, Умардуудын эрс эсэргүүцсээр ирсэн АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт эхлээд байгаатай Умардын туршилтыг холбон тайлбарлаж байна.
| Пхеньян: Япон дахь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгөх сургуулилтын пуужингийн туршилтууд хийсэн | ||
| Үзсэн: 1181 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.