Шууд Chart

Европын холбооны тэргүүлэх 4 орны дээд уулзалт боллоо

2017-03-07 14:31:51

Франц, Герман, Испани, Италийн төр засгийн тэргүүний уулзалт Францын Версальд өчигдөр болж өндөрлөлөө. Уулзалтад оролцогч Европын Холбооны  тэргүүлэх дөрвөн орны удирдагчид Еврокомиссоос өнгөрсөн 7 хоногт санал болгосон тус холбооны хөгжлийн боломжит хувилбаруудын талаар  хэлэлцсэн  байна.  

Дөрвөн орны төр засгийн тэргүүн Европын холбооны бусад гишүүн орнууд нэгдэх эсэхээс үл хамааран цаашид интеграцчлах замыг сонгож байгаагаа баталцгаасан байна. Энэ хувилбар нь Европ өөр өөр хурдаар гэж нэрлэгджээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд дээд уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн  бага хурал дээр мэдэгдэхдээ хамтын ажиллагааны шинэ шинэ загварууд бий болоосой гэж хүсч байгаагаа илэрхийлсэн байна. 

Германы канцлер  Ангела Меркель  энэ үеэр  Европ өөр, өөр хурдаар хөгжих нь зөв  гэдэгт итгэлтэй  байгаагаа мэдэгдсэн юм. Энэ төлөвлөгөөний дагуу  Европын Холбоо хоёр лагерь  болон  хуваагдах магадлалтайг  мэргэжилтнүүд онцолж байна. Өөрөөр  хэлбэл, их, бага интеграцчлагдсан гэж  хуваагдах магадлалтай гэж үзэж байна. Тиймээс ч Европын Холбооны зарим гишүүн орон хөгжлийн  энэ хувилбарыг  дэмжихгүй  байгаагаа мэдэгдэж  байна. Өчигдрийн мини дээд уулзалтаас гаргасан тунхаг бичгийг энэ сарын 25-ны өдөр Италийн Ром хотод болох дээд уулзалтын үеэр танилцуулах  болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбооны тэргүүлэх 4 орны дээд уулзалт боллоо   
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй