Их Британийн парламент 152 мянган хүн гарын үсгээ зурсан өргөх бичгийг хэлэлцэж байна. Өнгөрсөн оны тавдугаар сараас гарын үсэг цуглуулж эхэлсэн энэхүү өргөх бичгийг Лондон дахь олон улсын "ПИ ВИ СИ" компанид ажилладаг 27 настай Никола Торп гэдэг бүсгүй санаачилсан юм. Торп бүсгүй 2015 оны 12 дугаар сард ажилдаа өндөр өсгийтэй гуталгүй ирсэн байсан тул түүнд ажлаас гарахыг санал болгосон байна.
Дарга нь түүнд өндөр өсгийтэй хэд хэдэн хос гутал авахыг шаардсан ч Торп биелүүлэхээс татгалзсан байна. Үүнээсээ болоод тэрбээр ажлаасаа халагдсан бөгөөд энэ дүрэм журмыг эсэргүүцэн иргэдийн гарын үсгийг цуглуулах аян өрнүүлсэн байна. Парламентын өргөх бичиг хариуцсан хороо энэ асуудлыг өнгөрсөн оны зургаадугаар сараас судалж, шалгаж эхэлсэн бөгөөд Засгийн газарт хандаж шаардлага гарсан тохиолдолд хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг уриалсан юм.
Охид бүсгүйчүүд ажил дээрээ удаан хугацаагаар өндөр өсгийтэй гутал өмссөнөөс болж хөл нь их өвддөг, дээр нь зарим албан газар, аж ахуйн нэгжүүд үсээ цайвар өнгөөр будах, нүүрээ байнга будаж байх зэрэг шаардлагууд тавьдаг гэдэг гомдол гаргах болсон байна. Өргөх бичиг хариуцсан хорооныхон өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан тайландаа энэ тухай тодорхой тэмдэглэсэн байсан бөгөөд парламентаар энэ асуудлыг хэлэлцэх нь зөв гэж үзсэн юм.
| Их Британийн парламент 152 мянган хүн гарын үсгээ зурсан өргөх бичгийг хэлэлцэж байна | ||
| Үзсэн: 632 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.