Францын Гвиан дахь Куру сансрын буудлаас "Вега" пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөөд байна. Тус пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар "Сентинел 2Б" хиймэл дагуулыг тойрог замд оруулах юм. Энэхүү хиймэл дагуулыг байгаль орчин, аюулгүй байдалд хяналт, дүн шинжилгээ хийх "Коперник" төслийн хүрээнд хөөргөж байгаа юм.
"Сентинэль -2Б" нь Коперник төслийн хүрээнд хөөргөж байгаа дөрөв дэх хиймэл дагуул юм байна. Эхнийх нь болох "Сэнтинэль 1А"-г 2014 оны дөрөвдүгээр сард Союз пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар тойрог замд оруулж байжээ. Хиймэл дагуулууд нь хосоороо ажилладаг бөгөөд эсрэг тэсрэг цэгүүдэд байрладаг байна. Энэ он гарснаас хойш "Куру" сансрын буудлаас гурван пуужин тээвэрлэгчийг хөөргөсөн бөгөөд "Вега"-г анх удаагаа хөөргөж байгаа нь энэ юм байна.
| Францын сансрын буудлаас "Вега" пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөлөө | ||
| Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.