Шууд Chart

Муурны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

2017-03-08 16:06:30

Бүгд Найрамдах Хорват улсын нийслэл Заагреб хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын муурын үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Олон улсын муурын холбооноос зохион байгуулсан, энэ удаагийн үзэсгэлэнд нийт, дэлхийн өнцөг булан бүрээс цугласан нийт 100 гаруй орны, 1500 гаруй муур оролцож байна. Үзэсгэлэнд оролцогч амьтдын дунд төрөл бүрийн тэмцээн зохион байгуулахаас гадна үнэтэй, ховорт тооцогдох мууруудыг дуудлага худалдаагаар оруулна. Тэнд 50 америк доллараас 300 мянган америк долларын үнэтэй муурууд худалдаалагдах аж.

Тус  үзэсгэлэнг зохион байгуулагчид, энэ удаагийн үзэсгэлэн өмнөх жилүүдээс өргөн цар хүрээтэй болж байгаа гэдгийг онцлоод, бусад амьтдын үзэсгэлэнг бодвол, тухайлбал нохдын олон үзэсгэлэнг эс тооцвол, муурын үзэсгэлэн бага зохион байгуулагддаг гэдгийг онцолж байна.

Түүнчлэн, жил бүр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулдаг гол шалтгаан нь муурын төрөл зүйлийг шинэчлэн бүртгэх, тоо толгойг нэмэгдүүлэх, зэрэг ач холбогдолтойг мөн онцолсон байна. Сонирхуулахад, дэлхийн хамгийн анхны муурын үзэсгэлэн 1871 онд Лондон хотноо зохион байгуулагдаж байжээ. Уг үзэсгэлэнг Гаррисон Уэйр гэх амьтны зураач санаачлан зохион байгуулж байсан төдийгүй, шилдэг муур шалгаруулах анхны журмыг гаргаж байсан түүхтэй. Анхны үзэсгэлэнд нь 25 үүлдрийн 170 муур оролцсон байв. Хорватын олон улсын муурын үзэсгэлэн 2 өдрийн турш үргэлжилнэ. За Харин манай оронд, өнгөрөгч 2016 оны 6 дугаар сард анхны муурын үзэсгэлэн, муур хөөрхөн нэртэйгээр зохион байгуулагдаж байжээ. Уг үзэсгэлэнг  Монголын муурын холбооноос зохион байгуулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Муурны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй