Шууд Chart

Палестин хүүхдүүд цаасан шувуу хөөргөжээ

2017-03-08 16:16:50

2011 оны 3 дугаар сарын 11-нд Япон улсын улсын газар нутгийн зүүн хойд хэсгээс холгүй, Номхон далайд 32 км-ын гүнд 9,0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтөөс үүдэн 20-30 метрийн өндөртэй цунами үүссэн. Энэ байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тус улсын 15 мянга гаруй хүн амиа алдаж, 400 гаруй мянган байшин барилга сүйдсэн. Япон улсад төдийгүй Палестин улсад энэхүү өдөр амиа алдсан, ор сураггүй алга болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа жил бүр зохион байгуулагддаг. Тэгвэл энэхүү өдрийг угтан, Палестинийн Газа хотноо хүүхдүүд 2011 онд Япон улсад болсон цунамид амь үрэгдсэн ард иргэд, тэр дундаа Япон хүүхдүүдийн дурсгалд зориулж цаасан шувуу хөөргөжээ.

2012 оны 3 дугаар сард анх зохион байгуулагдаж эхэлснээс хойш энэ жил 5 дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ бөгөөд, энэ жилийн дурсгалыг хүндэтгэх, үйл ажиллагаанд 1000 гаруй хүүхдүүд, ерөнхий боловсролын сурагчид оролцож, цаасан шувуу хөөргөжээ. Цаасан шувуу хөөргөх ажиллагааг Япон улсын тусламжаар барьж байгуулж байгаа байшин барилгуудын өмнө цуглан, хүүхдүүд ээлж дараалан хөөргөж эхэлсэн байна.

Одоогоос 6 жилийн өмнө болсон энэ байгалийн гамшиг нь  Японы түүхэнд 1900 оноос хойш гарсан хамгийн аймшигт газар хөдлөлт байв. Нийт хохирлын хэмжээ 309 тэрбум ам.долларт хүрсэн нь дэлхийд гамшгийн хохирлоор нэгдүгээрт бичигддэг ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Палестин хүүхдүүд цаасан шувуу хөөргөжээ  
Үзсэн: 805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй